Хэрэгжүүлсэн төслүүд

“Юнителийн техникийн барилга”

Хан-Уул дүүргийн 4-р хороо “ЭМ СИ ЭС ПРОПЕРТИ” ХХК-ийн “ЮНИТЕЛИЙН ТЕХНИКИЙН БАРИЛГА” –ийн Салхивчийн хөргөлтийн системийн болон Агаар халаагчийн дулааны узель угсарсан. Насос Star-RS 30/4 маркын насос 5ш, насос Star-RS 25/4 маркын насос 3ш, ялтаст дулаан солилцуур 5ш, хаалт, даралт мэдрэгч болон бусад дагалдах хэрэгсэлүүдийг нийлүүлсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

  • Төслийг захиалагч:Юнител
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2018

"ЭДЦС" ТӨХК Деаэратор №1

"ЭДЦС" ТӨХК Деаэратор №1 /ДСА-200, 50м3, 1,2ата/-ийг бүрэн сольж, угсарсан.

  • Төслийг захиалагч:ЭДЦС ТӨХК
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2018

“Интермэд” эмнэлэг

“Интермэд” эмнэлгийн ус цэвэршүүлэх төхөөрөмж болон цэвэр ус цуглуулах бак, насос болон дагалдах тоноглолын хамт суурилуулсан.

  • Төслийг захиалагч:Интермэд эмнэлэг
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2017

“Чандмань Илч” ОНӨ ХХК төв

Чандмань Илч” ОНӨ ХХК төвийн 25 МВт дулааны зуухны барилгын ажил, тоноглолын шинэчлэлтийн засварын ажлын гэрээ байгуулж амжилттайгаар хүлээлгэн өгсөн.

  • Төслийг захиалагч:“Чандмань Илч” ОНӨ ХХК төв
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2018

ОСНААУГ-ын 21 аймгийн инженерүүдэд зориулсан "Ухаалаг худаг" семинар

ОСНААУГ-ын 21 аймгийн инженерүүдэд зориулсан семинарт Grundfos Mongolia компанийн төлөөлөгч болон Grundfos Дани- төв салбарын мэргэжилтнүүдийн багтай хамтран усны хэмнэлтийн талаарх "Ухаалаг худаг" сургалт амжилттай зохион байгуулав.

  • Төслийг захиалагч:ОСНААУГ
  • Үйлчилгээний төрөл:Сургалт, үйлчилгээ
  • Хэрэгжсэн он, сар:2017.07.19

"ДБЭХС" ТӨХК

Хуучин хэсгийн 6-8/13ата уурын шугам, турбогенератор №1,2-ын коллекторын шугам солих ажлыг хийж гүйцэтгэсэн.

  • Төслийг захиалагч:ДБЭХС ТӨХК
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2016

“Мөнгөн Гүүр” эмнэлэг

“Мөнгөн Гүүр” эмнэлэгийн өргөтгөлийн MRI аппаратын хөргөлтийн системийн тоног төхөөрөмж суурилуулалт, угсралтын ажил хийж гүйцэтгэсэн.

  • Төслийг захиалагч:ДБЭХС ТӨХК
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2016

Увс аймгийн Улаангом хот

Увс аймгийн Улаангом хотын Дулааны 2-р эх үүсвэр барих ажлын Эргэлтийн усны насос 4ш, сүлжээний усны насос 4ш, химийн усны насос 10ш, сүлжээний усны бойлер 3 ширхэгийг суурилуулж, эргэлтийн болон сүлжээний, химийн усны шугам хоолой хаалт арматурыг угсрах зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.

  • Төслийг захиалагч:Дулааны 2-р эх үүсвэр
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2015

ДЦС-2 ШТҮ, ШШҮ, Зуух

“ДЦС-2” ТӨХК-ийн түшиглэн 210000 тн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр барих төслийн ажлаас дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

  • Төслийг захиалагч:ДЦС-2
  • Үйлчилгээний төрөл:Тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хэрэгжсэн он, сар:2012