МЗЭ компани нь Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулахын сацуу насосны баталгаат засвар үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Бид энэхүү үйлчилгээгээр оффис, үйлчилгээ, үйлдвэрийн барилгын насос узелийн бүх системийн насосонд урьдчилан болон яаралтай горимоор засвар үйлчилгээг үзүүлэн тоноглолын ашиглалтын хугацааг уртасгах, тухайн хэрэглэгчийн насосны байнгын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг болон хамтран ажиллах зорилготой.
Форм бөглөх
Өөрийн харилцах мэдээлэл, компанийн нэр, болон үйлчилгээ үзүүлэх хаяг-аа оруулна уу. Үүссэн асуудал эсвэл шаардагдаж буй үйлчилгээний төрөл-ийг тодорхой бичнэ үү.
Мэргэжилтэнтэй холбогдох
Бид таны илгээсэн мэдээллийг хүлээн авч, нарийвчлан хянана. Үүний дараа таны хүсэлтэд үндэслэн тодорхой үнийн санал, үйлчилгээний багцаа төсөв илгээх болно.
Хийгдэх ажлыг тохирох
Хэрэв шаардлагатай бол манай инженер техникийн ажилчид таны байршилд анхан шатны үзлэг шалгалт хийнэ. Үзлэгийн үр дүн болон таны шаардлагын дагуу үйлчилгээний төлөвлөгөөг эцэслэн тогтооно.
Үйлчилгээг Гүйцэтгэх
Та баталсны дараа бид насосны засвар, үйлчилгээ, оношлогоог албан ёсны стандартын дагуу гүйцэтгэнэ. Манай бүх ажилчид Grundfos-ийн албан ёсны сэлбэг, стандарт ашиглан ажилладаг.
Засварын дараах үйлчилгээ
Үйлчилгээ дууссаны дараа бид танд дэмжлэг үзүүлэхэд үргэлж бэлэн байна. Таны насосны найдвартай ажиллагаа, сэтгэл ханамж бидний хамгийн чухал зорилго юм.
Таны бөглөсөн мэдээллийн дагуу манай борлуулалт хариуцсан ажилтан маань 2 цагийн дотор эргүүлэн холбогдох болно. Танд амжилт хүсье.