MZE Energy Efficient Solution

“Инженерчлэл, төгс шийдэл” уриатай “МЗЭ” ХХК 2007 онд байгуулагдсан. Гадаад худалдаа, барилга, инженерийн барилга байгууламж, зөвлөх үйлчилгээ, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил шинэчлэлд гар бие оролцож шинэ техник, технологи нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

1000+

Нийт ажиллагсад

21+

Үйл ажиллагааны чиглэл

25+

Жилийн туршлага

100+

Шагнал урамшуулал

Icon box

Алсын хараа

Бид тулгарсан асуудал бүрт хамгийн үр ашигтай шийдлүүдийг хэрэгжүүлэхийг зорьдог.

Эрхэм зорилго

Сүүлийн үеийн технологид тулгуурлан эрчим хүчний үр ашигтай системийг нийлүүлэн суурилуулах.

Үнэт зүйлс

Хамгийн найдвартай арга замыг ашиглан үйлчлүүлэгчид хэрэгцээт бүтээгдэхүүнийг нь баталгаажуулан нийлүүлэх

2007 ОНООС ХОЙШ ...

Нийгмийн хариуцлага

Бид аливаа үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, нийгэмд сөрөг үр дагаваргүй ил тод, нээлттэй явуулахыг зорилго болгож, хэрэгжүүлэлтэд хяналт тавин ажилладаг.  

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГЫН ҮНДСЭН ЗАРЧИМ 

1. Ажилтны өмнө хүлээх хариуцлага: Нийт ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт, боловсрол, хүний нөөцийн, цалин хөлсний, удирдлагын харилцаанд хуулийн хүрээнд  ажиллахаас гадна хүний нөөцийн бүх ажиллагааг хүний эрхийн тунхагт нийцүүлэн ажиллахыг эрмэлзэнэ. 

2. Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага: Компанийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт зэрэг олон асуудал хамаарна. Үйл ажиллагааны  явцад гарч буй хог хаягдлыг бууруулах, дэлхийн дулааралд нөлөөлж буй эрчим хүчний хэрэглээг зүй зохистой ашиглах, өдөр тутмын үйл ажиллагаанд хэмнэлт бий болгох, цаасны хэрэглээг багасгаж цахимжуулан ажиллахыг эрмэлзэнэ.  

3. Улс орны өмнө хүлээх хариуцлага: Улс орон, орон нутгийн эдийн засагт оруулж буй компанийн шууд болон шууд бус бүх төрлийн хувь нэмэр нь энэхүү хэсэгт хамаарах бөгөөд татвараа шударгаар төлөх, авлигаас ангид байх, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн  бус үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг ажлуудыг хийхийг эрмэлзэнэ. 

Timeline

2007

MZE компани үүсгэн байгуулагдав.

“МЗЭ” ХХК 2007 онд байгуулагдсан. Гадаад худалдаа, барилга, инженерийн барилга байгууламж, зөвлөх үйлчилгээ, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани “Инженерчлэл, төгс шийдэл”, “Чанартай, найдвартай” уриатайгаар дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил шинэчлэлд гар бие оролцож шинэ техник, технологи нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

2012

"Дулааны 2-р цахилгаан станц"

“МЗЭ” ХХК 2012 онд "Дулааны 2-р цахилгаан станц" ХК-д хагас боловсруулсан шахмал түлшний үйлдвэрт 65м^3, 400м^3, 800м^3 савыг угсарч суурилуулсан нь бидний хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын эхлэл байсан юм.

2015

MZE компани Grundfos брэндийн албан ёсны дистрибьютер болов.

2015 онд Grundfos брэндийн албан ёсны дистрибьютер болж Grundfos насос болон дагалдах хэрэгслийг олон улсын чанарын баталгаатай нийлүүлж эхэлсэн нь бусад олон дэлхийн брэндтэй хамтарч ажиллах, эх орныхоо хөгжил дэвшил, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх өргөн үүдийг нээсэн чухал үйл явдал болсон.

2015

"Grundfos showroom"-г Улаанбаатарт анх удаа нээв.

Манай компани 2015 онд дэлхийн номер 1 насос үйлдвэрлэгч Grundfos фирмийн Showroom-ийг Улаанбаатарт анх удаа нээснээс гадна General Electric, Siemens, Schneider Electric, ABB, Hertz Armaturing, Schuko, Mitsubishi Heavy Industries, Wartsila, Accessen гэх мэт дэлхийн шилдэг компаниудтай хамтарч ажиллаж байна.

2016

2016 оны шилдэг эрчим хүчний төслөөр шалгарав.

2016 онд Дорноговь аймгийн дулааны станцад 1500м^3/цаг хүчин чадалтай хувьсах зарцуулалттай Grundfos насос суурилуулсан нь 2016 оны шилдэг эрчим хүчний төслөөр шалгарсан нь бидний амжилтын түүчээ байсан юм.

2022

Баталгаат насос засварын төв байгуулан ажиллаж байна.

2022 онд Байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэшсэн баг бүрдүүлэх зорилгоор 200м^2 баталгаат насос засварын төв байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Австрийн HERZ компани, ACCESSEN компани, Их Британийн Rapidrop Global Limited, ОХУ-ын UNILOS компани, Бийскийн бойлерийн үйлдвэр, Хятад Америкийн хамтарсан компанитай тусгай худалдааны гэрээ байгуулан насос, хавхалга, цэвэр усны сав, септик буюу биологийн цэвэрлэгээний төхөөрөмж, галын ус цацагчийн толгой, дагалдах хэрэгсэл, уур, усны бойлер болон бусад бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд импортолж байна.

2007

MZE компани үүсгэн байгуулагдав.

2012

"Дулааны 2-р цахилгаан станц"

2015

MZE компани Grundfos брэндийн албан ёсны дистрибьютер болов.

2015

"Grundfos showroom"-г Улаанбаатарт анх удаа нээв.

2016

2016 оны шилдэг эрчим хүчний төслөөр шалгарав.

2022

Баталгаат насос засварын төв байгуулан ажиллаж байна.

НИЙТ 100+ ХАРИЛЦАГЧИД

Харилцагч байгууллагууд

НИЙТ ХАМТ ОЛОН 231+

Хүний нөөцийн бодлого

“МЗЭ”ХХК-ийн /цаашид компани гэх/ хүний нөөцийн бодлогодоо  Монгол Улсын Үндсэн хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журмыг удирдлага болгон ажилладаг.  Хүний нөөцийг бүрдүүлэлт нь дараах үе шаттай. 

  • Ажил горилогчдыг бүртгэх  
  • Сонгон шалгаруулалт зохион байгуулах  
  • Нөөц бүрдүүлэх  

Компани сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан ажил горилогчдыг ажилд авах нөөцийн жагсаалтад авсан онооны дарааллаар бүртгэх ба энэ нь 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.  

Ажил горилогчдын нөөцийн жагсаалтад бүртгэлтэй ажил горилогч өмнөх шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангагдах эрхтэй. Харин өмнөх шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно.