
Барилгын ашиглалтын бүх үе шатанд эрчим хүчний зардлыг хэмнэх, тоног төхөөрөмжийн ажиллагааг сайжруулах, найдвартай байдлыг урт хугацаанд хангах боломж бий.
Grundfos-ийн борлуулалтын дараах үйлчилгээ (Aftermarket Solutions) нь таны насос, тоног төхөөрөмжийг үр ашигтай, найдвартай ажиллуулах цогц шийдлийг санал болгодог.
Манай үйлчилгээний давуу талууд:
Ухаалаг төлөвлөлт: Эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын зардал болон CO₂ ялгарлыг бууруулах.
Зөв суурилуулалт, тохируулга: Насос, тоног төхөөрөмжийг анхнаас нь зөв тохируулж, ашиглалтад оруулснаар өндөр үр ашигтай ажиллуулах.
Найдвартай ажиллагаа: Ухаалаг хяналтын систем ашиглан болзошгүй гэмтэл, доголдлыг эрт илрүүлж, гэнэтийн зогсолтоос сэргийлэх.
Тогтмол засвар, үйлчилгээ: Мэргэжлийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр хангаж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах.
Хариуцлагатай шинэчлэл: Хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх, ашиглалтаас гаргах болон дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
Таны барилга ашиглалтын аль ч үе шатанд байсан Grundfos-ийн борлуулалтын дараах үйлчилгээний шийдлүүд нь насосны системийн ажиллагааг сайжруулж, зардлыг бууруулан, урт хугацаанд найдвартай ажиллахад тусална.
Grundfos – Үр ашигтай ажиллагаа, найдвартай шийдэл.