ЗӨВЛӨГӨӨ: Насосыг ашиглах зориулалтаар нь хэрхэн зөв сонгох вэ? (Pump Sizing)

ЗӨВЛӨГӨӨ: Насосыг ашиглах зориулалтаар нь хэрхэн зөв сонгох вэ? (Pump Sizing)

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Шаардлагад яг тохирох насосыг олно гэдэг нэлээд цаг хугацаа, нарийн тооцоолол шаарддаг. Grundfos Product Center-ийн "Pump sizing" хэрэгслийг ашигласнаар та хэрэглээ болон ажиллах нөхцөлд тохирсон хамгийн ашигтай насосыг сонгох боломжтой:

1-р алхам: Системийн шаардлага болон ашиглах салбараа тохируулах

  1. Grundfos Product Center рүү нэвтэрч "Sizing" хэсгийг сонгоно.
  2. Ажлын цэгийн шаардлага буюу зарцуулалт (Flow), даралт/түрхэлт (Head)-ийн утгуудаа оруулна.
  3. Сонголтоо "Sizing by application" (Ашиглах салбараар сонгох) болгон тохируулж, эрчим хүчний зарцуулалт гэх мэт чухал үзүүлэлтүүдээ сонгоод "Start sizing" дээр дарна.

2-р алхам: Шаардлагад нийцсэн насосуудыг харьцуулах

Системээс таны оруулсан өгөгдөлд тохирох насосуудын жагсаалтыг гаргаж ирнэ.

  • Жагсаалтын хамгийн эхэнд гарч ирж буй насос нь таны сонгосон шалгуур болон эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй сонголт байдаг.
  • Илэрсэн бусад насосуудын үзүүлэлтийг хооронд нь зэрэгцүүлэн харьцуулах харах боломжтой.

3-р алхам: Тохирох насосоо сонгож мэдээллийг татаж авах

  1. Сонгосон насосон дээрээ дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь танилцана.
  2. Сонголтын үр дүн, ажлын цэг, суурилуулалтын зураг болон насосны овор хэмжээний мэдээллийг PDF файл болгон хэвлэж аваарай.