ЗӨВЛӨГӨӨ: Насосны техникийн баримт бичгийг хэрхэн татан авах вэ?
Уншсан既読ReadLuGelesen 10
2026-08-06
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Насосны техникийн баримт бичгийг татан авах амархан
Дэлгэрэнгүй техникийн дата, зураг каталог зэрэг хэрэгцээт бүх баримт бичиг Grundfos Product Center дээр байдаг учраас өөрт хэрэгтэй файл бүрээ татаж авах боломжтой. Дараах алхамын дагуу :
1-р алхам: Насос дээрх мэдээллээр хайх
Grundfos Product Center (product-selection.grundfos.com) сайт руу орно.
- Насосны металл пайз (Nameplate) дээрх 8 оронтой код (Part number) эсвэл загварын нэрийг (Product name) хайлтын хэсэгт бичиж хайна.
- Ингэснээр тухайн насосны мэдээлэл бүхий хуудас нээгдэх болно.
2-р алхам: Баримт бичгийн ("Documents") хэсэг рүү шилжих
Бүтээгдэхүүний хуудасны цэснээс "Documents" цэсийг сонгоно. Тэндээс та дараах баримт бичгүүдийг ангилаж, төрөлжсөн татаж авах боломжтой талбарыг харна.:
- Data booklet / Data sheet: Техникийн дэлгэрэнгүй үзүүлэлт, үзүүлэлтийн графикууд
- Installation & Operating Instructions (I&O): Суурилуулалт, ашиглалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа
- Service instructions: Засварын зааварчилгаа, сэлбэгийн жагсаалт
- CAD drawings: 2D болон 3D зургууд, схемүүд
3-р алхам: Татаж авах болон хэвлэх
- Та өөрт хэрэгтэй баримт бичгийг хэлний сонголтоос(Англи, Орос г.м) сонгон PDF файл болгон шууд татаж авч хэрэглэж болно.
Олон баримт бичиг нэг дор хэрэгтэй бол шаардлагатай баримт бичгээ идэвхжүүлэн сонгож нэгдсэн zip файл болгон мөн татан авах боломжтой.