ЗӨВЛӨГӨӨ: Насосны тохирох сэлбэгийг цаг алдалгүй, хялбар олох арга

ЗӨВЛӨГӨӨ: Насосны тохирох сэлбэгийг цаг алдалгүй, хялбар олох арга

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Ажиллагааны явцад насосны эд анги элэгдэх эсвэл гэнэтийн эвдрэл гэмтэл гарах үед тохирох сэлбэг хэрэгслийг цаг алдалгүй 

сонгох нь нэн чухал. Харин Grundfos-ийн ухаалаг системийн тусламжтайгаар та хэрэгтэй сэлбэгээ хэдхэн хоромд олох боломжтой.   

Заавал олон газар луу утасдаж асуух шаардлагагүйгээр Grundfos Product Center, Grundfos GO аппликейшн эсвэл MyGrundfos сайт руу ороод 

ердөө дараах 3 алхмаар хэрэгтэй сэлбэгээ хэдхэн минутад олоорой. 

1-р алхам: Насосоо системээс хайж олох 

Эхлээд яг ямар насосонд сэлбэг хэрэгтэй байгааг олно. 

  • Grundfos Product Center сайт руу ороод насосныхоо кодийг (Part Number эсвэл Model) хайлт хэсэгт бичээд хайна. 
  • Дэлгэц дээр таны насосны бүх техникийн мэдээлэл болон зураг гарч ирнэ. 

2-р алхам: "Spare parts" цэс рүү орох 

Бүтээгдэхүүний мэдээлэл гармагц баруун талд нь байх "Spare parts" хэсгийг сонгоно. 

  • Энд нэг зүйлийг санах хэрэгтэй: Насосоо яг хэдэн онд үйлдвэрлэгдсэнийг ( үйлдвэрлэсэн он, долоо хоногийн код) сайн харж байж зөв сэлбэгийнхээ жагсаалтыг сонгоорой. 
  • Насосыг хэсэг бүрээр нь салгаж үзүүлсэн зургаас (Exploded view) хэрэгтэй эд ангийнхаа дугаар дээр дарахад тухайн сэлбэг ямар засварын иж бүрдэлд (Spare part kit) хамаарах нь харагдана. 

3-р алхам: Сэлбэгийн дэлгэрэнгүй мэдээлэл болон суурилуулах бичлэгийг үзэх 

Сэлбэгээ олчихсон, одоо яаж солих вэ? 

  • Бичлэг ба заавар: Систем дээр тухайн сэлбэгийг хэрхэн салгаж, буцааж угсрах тухай видео хичээлүүд болон зааварчилгаа байдаг. 
  • Бичиг баримт: "Documentation" хэсгээс засварын албан ёсны зааврыг нь PDF-ээр татаж авч болно. 
  • Хэвлэж авах: Сэлбэгийн жагсаалт болон салгасан зургийг нь цаасаар хэвлэж авахаар бол "Spare parts", "Exploded view" хоёрыг сонгоод шууд PDF болгож хэвлэнэ. 

Нэмэлт зөвлөгөө: Заавал компьютерийн ард суух албагүй шүү дээ. Ажлын талбар дээр явж байхдаа гар утасныхаа Grundfos GO апп эсвэл MyGrundfos руу ороод сэлбэгийнхээ мэдээллийг харах боломжтой.