ЗӨВЛӨГӨӨ: SCALA2 насосны даралтын савны урьдчилсан даралт (Pre-charge Pressure) -ыг шалгах

ЗӨВЛӨГӨӨ: SCALA2 насосны даралтын савны урьдчилсан даралт (Pre-charge Pressure) -ыг шалгах

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Grundfos нь SCALA2 насосны суурилуулсан даралтын савны тохиргоо даралтыг насосыг суурилуулах үед зөв тохируулж, цаашид жилд нэг удаа шалгаж байхыг зөвлөж байна.

Учир нь агаарын өргөтгөлийн савтай бүх даралтын системүүд хэвийн, үр ашигтай ажиллахын тулд зөв тохируулсан даралттай байх шаардлагатай. Хэрэв урьдчилсан даралтыг зохих түвшинд хадгалахгүй бол дараах асуудлууд үүсч болзошгүй.

  • Насос дуу чимээ ихтэй ажиллах
  • Усны даралт хэлбэлзэх
  • Системийн эд ангиудад нэмэлт ачаалал үүсч, эвдрэх эрсдэл нэмэгдэх
  • Эрчим хүчний хэрэглээ өсөх

Алхам 1. Насосыг зогсоож, системийн даралтыг суллана

  • STOP товчийг дарж SCALA2 насосыг зогсооно.
  • Системийн даралтыг суллахын тулд:
    • Усны оролтын хаалтыг хааж,
    • Үлдэгдэл даралтыг гаргахын тулд крантыг нээх, эсвэл
    • Насосыг хоолойн шугамаас салгана.

Алхам 2. Агаарын даралтыг тохируулна

  • Даралтын савны агаарын хавхлагын тагийг тайлна.
  • Агаар шахаж, шаардлагатай даралтад хүргэнэ.
  • Урьдчилсан даралт нь тохируулсан даралтын (setpoint) буюу хүссэн гаралтын даралтын 70% байх ёстой.

DBS_How-to-recharge-pressure-scala2-chart

 

 

 

 

Хамгийн тохиромжтой урьдчилсан даралтын утгыг хүснэгтээс харна уу.

  • Дараа нь агаарын хавхлагын тагийг буцаан сайтар чангалж угсарна.

Алхам 3. Усны оролтыг нээж, SCALA2 насосыг дахин ажиллуулна

  • Усны оролтын хаалтыг нээнэ.
  • SCALA2 насосыг дахин асааж хэвийн ажиллагаанд оруулна.