
SCALA2 насосыг суурилуулах үед даралтын савны урьдчилсан даралт (Pre-charge Pressure) -ыг зөв тохируулж, дараа нь жилд нэг удаа шалгаж байхыг зөвлөж байна. Ингэснээр дараах давуу талуудыг хангана.
1. Жигд, дуу чимээ багатай ажиллагаа
Тохируулсан даралт зөв тохируулагдсан үед SCALA2 насос илүү тогтвортой ажиллаж, дуу чимээ багасна.
2. Тогтвортой усны даралт
Зөв тохируулсан даралт нь усны даралтыг тогтвортой байлгаж, системийн ажиллагааг оновчтой болгоно.
3. Эвдрэл, эрчим хүчний зарцуулалтыг бууруулна
Даралтын тохиргоо буруу байвал насосны ажиллагаа доголдож, системд нэмэлт ачаалал үүсгэн, эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Харин зөв тохируулга нь эдгээр эрсдэлийг бууруулж, насосны ашиглалтын хугацааг уртасгана.
Жил бүр урьдчилсан даралтыг шалгаснаар илүү найдвартай, тогтвортой ажиллагааг мэдэрч санаа амар байх болно.
SCALA2 насосны даралтыг ердөө 3 энгийн алхмаар хэрхэн шалгаж, тохируулах талаар манай дэлгэрэнгүй заавартай танилцаарай.