
Халаалтын улирал дуусаж, системийн хэмжээнд төлөвлөгөөт засвар үйлчилгээ эхлэх гэж байгаатай холбогдуулан бид эрхэм хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагууддаа зориулан тусгай урамшуулалт хөтөлбөр зарлаж байна.
Манай байгууллагад үргэлж итгэл хүлээлгэн хамтран ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ "Баталгаат насос засварын төв"-д бэлэн байгаа Grundfos брэндийн сэлбэгээ хямдрууллаа.
Мөн урамшууллын хүрээнд худалдан авалт бүрд насосны үзлэг оношилгоо нэг удаа үнэ төлбөргүй хийлгэх эрх дагалдана.
Grundfos фирмийн Монгол дахь албан ёсны борлуулагч, засвар үйлчилгээний түнш МЗЭ компанийг сонгон үйлчлүүлдэг танд гүн талархал илэрхийлье.