
Ус бидний амьдралыг тэтгэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалан, үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүч болж, суурин газруудын тогтвортой байдлыг хангах үндэс болдог. Гэвч үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт нь усны асуудлыг нэн хурцатгаж байна. Үер, ган зуд, усны бохирдол болон хомсдолын давтамж нэмэгдэж, хамрах хүрээ нь тэлж байна. Ингэснээр бид уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хамгийн түрүүнд усаар дамжуулан мэдэрч байна.
Grundfos компани усыг зүгээр нэг байгалийн баялаг гэдгээс илүү сайн сайхан, хөгжил дэвшил болон урт хугацааны тогтвортой байдлыг тэтгэгч гол хурдасгуур гэж үздэг. Тиймээс бид илүү ач холбогдолтой бөгөөд бодит хувь нэмрээ оруулж чадах гол салбарууддаа анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Бид өөрсдийн үйл ажиллагаа болон нийлүүлэлтийн сүлжээний дагуу усны дасан зохицох чадамжийг бэхжүүлэх, бодлого боловсруулалтад нөлөөлөх, мөн эцсийн хэрэглэгчдэд тохиолдож буй устай холбоотой сорилтуудыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Усны зохистой менежмент (Water stewardship) гэдэг нь өнөөгийн тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудад бидний үзүүлж буй хариу үйлдэл бөгөөд хамгийн их шаардлагатай байгаа газруудад тогтвортой байдлыг бий болгоход туслах бидний зарчим юм.