
МЗЭ ХХК-ИЙН ЗАСВАРЫН АХЛАХ ИНЖЕНЕР А.БОЛОР-ЭРДЭНЭ:
Манай компанийн Насос засварын төв 2022 онд байгуулагдсан. 2025 оноос Grundfos компанийн Authorized Service Partner (ASP) буюу албан ёсны баталгаат засварын төв болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Grundfos компанийн ASP буюу Албан ёсны баталгаат засварын төвөөр үйлчлүүлэх нь олон давуу талтай. Хэрэглэгч үйлдвэрийн баталгаат сэлбэгээр, мэргэжлийн шаардлага хангасан, олон улсын сертификаттай инженер болон засварчидаас үйлчилгээ авах, баталгаа хангасан зөвлөгөө дүгнэлт, засварын мэдээлэл буюу тухайн насос ямар гэмтэлтэй байгаа, яаж засах, ямар хэмжээний засвар орсон зэрэг бүх мэдээллийг аваад явах боломжтой. Засвар үйлчилгээнээс гадна Grundfos компанид үйлдвэрлэсэн, оригинал сэлбэгүүдийг түргэн хугацаанд захиалан авах боломжтой болсон.
Мөн Улаанбаатар хотоос хол буюу хөдөө орон нутагт байрлалтай уурхай, станцууд эсвэл аймгийн төв дэх барилга байгууламжийн насосны засвар үйлчилгээг хийх боломжтой.
Энэ оноос нэвтрүүлж байгаа дээрх үйлчилгээний төрлүүд дээр нэмээд мастер гэрээ байгуулах буюу оффисын болон орон сууцны барилгуудын насосуудын үзлэг үйлчилгээг тогтмол хийгээд засвар шаардлагатай тохиолдол гарах үед тухай бүрд нь богино хугацаанд засаж сэлбэх, насосны хэвийн ажиллагааг ханган үйлчилж байна.
Харилцагч нийт байгууллага үйлчлүүлэгч нартаа ажлын өндөр амжилт хүсэж бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, эх орныхоо эрчим хүчний салбарын хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсье.