
GRUNDFOS НАСОС ШАНХАЙ КОМПАНИЙН ЗАСВАРЫН АХЛАХ ИНЖЕНЕР ШИН ЮҮ ЧОУ
Grundfos компани Монгол Улсад анхны Албан ёсны Засвар Үйлчилгээний Түнштэй боллоо
Тоноглолын засвар үйлчилгээ нь Grundfos компанийн салшгүй хэсэг бөгөөд бид Монгол Улсад албан ёсны засвар үйлчилгээний түншийг сонгож хэрэглэгчдэд цаг алдалгүй, мэргэжлийн түвшинд, найдвартай үйлчилгээг тогтмол хүргэж чадах болсондоо баяртай байна.
МЗЭ компанийг Монгол дахь ASP-ээр сонгоход Grundfos компанийн зүгээс тавигддаг үндсэн шалгуур дээр нэмээд 10 жилийн хамтын ажиллагааны явц, үр дүн нөлөөлсөн
ASP эрх бол дэлхий даяар мөрдөгдөх стандартчилсан үйлчилгээний аудитийг амжилттай давсны дараа баталгааждаг. Бид МЗЭ компанийг Монгол дахь албан ёсны засварын түнш байгууллагаар сонгоход Grundfos компанийн зүгээс тавигддаг үндсэн шалгуур дээр нэмээд өмнөх жилүүдийн хамтын ажиллагааны явцад энэ компанийн засварын баг нь техник болон онолын ур чадвартайгаас гадна хариуцсан ажилдаа нягт нямбай, чин сэтгэлээсээ ханддаг болохыг анзаарсан нь ихээхэн нөлөөлсөн. Засвар үйлчилгээний албан ёсны эрхтэй түншийн үзүүлж буй үйлчилгээ нь мэргэжлийн бөгөөд найдвартай түргэн шуурхай байх ёстой. Үүний тулд Grundfos компанийн зүгээс инженерийг мөн мэргэжлийн сургалтад хамруулан гэрчилгээ олгодог юм. МЗЭ компанийг Grundfos брэндийн бүтээгдэхүүний засвар, үйлчилгээг Монголын хэрэглэгчдэд мэргэжлийн, чанартай хүргэж чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
МЗЭ компаниас усны бүх төрлийн насос, засвар үйлчилгээг хамтад нь авах боломжтой болж байна
Та тухайн компанийн засвар үйлчилгээний төвөөс тоноглолын угсралт, суурилуулалт, тохируулга, ажиллагаанд оруулах болон урсгал засвар гэх мэт бусад шаардлагатай үйлчилгээг нэг газраас иж бүрнээр авах боломжтой. Мөн МЗЭ компани нь манай Grundfos брэндийн албан ёсны борлуулагч байгууллагаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай хамт олон. Үүнээс гадна удирдлагын шийдэл, тоног төхөөрөмжийн сонголт, хуучин тоноглолын үр ашиг сайжруулалтын туршлагатай. Хэрэв танай байгууллагад бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээ гарвал МЗЭ компанид хандан худалдан авах боломжтойгоос гадна одоо засвар үйлчилгээг хамтад нь авах боломжтой болж байна.
Албан ёсны Засвар Үйлчилгээний Түнш байгууллагыг сонгох нь хэрэглэгчдэд олон давуу талтай
Засвар, үйлчилгээний албан ёсны түнш байгууллагын үзүүлж буй бүх үйлчилгээнд Grundfos компанийн олон улсад хэрэгждэг баталгаа бүрэн үйлчилнэ, ингэснээр тус компаниар дамжуулан Grundfos компанийн засвар үйлчилгээг Монголдоо авч байна гэсэн үг.
Албан ёсны засвар үйлчилгээний эрхгүй, мэргэжлийн бус байгууллагаар засвар үйлчилгээ хийлгэх нь хүний хүчин зүйлээс хамааралтай эвдрэл гэмтэл гарах эрсдэлтэй. Тиймээс манай компанийн бүтээгдэхүүнд засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болвол мэргэшсэн инженертэй, албан ёсны эрхтэй түнш байгууллагад хандахыг зөвлөж байна.