Насос засварын төвийн төлөвлөгөөт үзлэг, засвар үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

Насос засварын төвийн төлөвлөгөөт үзлэг, засвар үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

Уншсан既読Read 29
ТүгээхShare共有する공유하기

Халаалтын улирал эхэлж системийн үйл ажиллагаа жигдэрсэнтэй холбогдуулан МЗЭ компанийн Насос засварын төв харилцагч байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу төлөвлөгөөт үзлэг, засвар үйлчилгээний ажлуудаа шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна. Тус төв нь техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж, өвлийн бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

МЗЭ ХХК-ийн Насос засварын төв нь тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, тасралтгүй найдвартай үйлчилгээгүзүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо болон шаардлагатай засвар үйлчилгээг холбогдох графикийн дагуу зохион байгуулж, харилцагч бүрийн халаалтын системийн найдвартай ажиллагаанд анхааран ажиллаж байна.

Манай инженерүүд дуудлагаар буюу газар дээр нь очиж оношилгоо, засвар үйлчилгээ хийхээс гадна Grundfos компанийн олон улсын стандартыг хангасан, албан ёсны эрх (Grundfos Authorised Service Partner)-тэй , бүрэн тоноглогдсон НАСОС ЗАСВАРЫН ТӨВД хүлээн авч засварлан, туршилт тохируулга хийн үйлчилж байна.