Ангараг гарагийн гадаргын гүнд усны нөөц байгааг илрүүлжээ.

Ангараг гарагийн гадаргын гүнд усны нөөц байгааг илрүүлжээ.

Түгээх

NASA-гийн эрдэмтэд 2018 онд Ангараг руу илгээсэн хөлгийн цуглуулсан мэдээлэлд үндэслэн Ангараг гарагийн гадаргын гүнд усны их нөөц байгааг илрүүлжээ. Өмнө нь Ангарагийн агаар мандалд усны уур, туйлуудад мөс байгааг тогтоож байсан ч шингэн төлөвтэй ус байгаа эсэх нь өдийг хүртэл таамаг төдий байжээ. Тэгвэл Mars Insight Lander хөлөг 2018 онд Ангараг дээр бууснаасаа хойш гадарга доор явагдаж буй чичиргээг хэмжих сейсмометрийн хэмжилт гүйцэтгэхэд шингэн төлөвтэй ус байгааг харуулсан “сейсмик дохио” бүртгэгдсэн байна.

Эрдэмтэд тэртээ гурван тэрбум гаруй жилийн өмнө Ангарагт ус байсан ч агаар мандал нь устсанаар ууршиж алга болсон гэж үздэг. Энэхүү шинэ нээлт нь гадаргуугаас доош 10-20 км-ийн гүнд их хэмжээний ус хуримтлагдсан байх магадлалтайг тогтоожээ. Ийнхүү Ангараг гараг дээр хэзээ нэг цагт амьдрал оршин байсан гэдэг таамаглалыг дэмжих эх сурвалж болно хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Нийт харилцан яриа