Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд амжилттай хамтран ажиллаа

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд амжилттай хамтран ажиллаа

ТүгээхShare共有する공유하기

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий II Компакт гэрээг байгуулаад буй. Ингэснээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг таван жилийн хугацаанд буюу 2021-2026 онд хэрэгжүүлж байгаа юм.

Нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл” ирэх гуравдугаар сарын 31-нд хэрэгжиж дуусна. 

 

Төслийн хүрээнд:

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах

Хаягдал усыг дахин боловсруулах

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн харилцан уялдаа бүхий төслүүд хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах Мянганы сорилтын сангаас санхүүжилттэй төслийн хүрээнд "Ус  цэвэршүүлэх үйлдвэр болон, түүнээс гарсан усыг техникийн усанд ашиглах барилга" төсөлд бид 2024 онд Грундфос насосыг нийлүүлэн уг төсөлд хамтран ажилласан. Өнгөрсөн 7 хоногт шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орж буй тухай мэдээг харсан байхаа үүнтэй зэрэгцээд бидний зүгээс Өргөх станц , ДЦС3, ДЦС4 байршилуудад ашиглах насоснуудыг улсын комисст хүлээлгэн өгсөн байгаа. Нийлүүлсэнээс хойш 2 жилийн хугацаанд техникийн зөвлөгөө, сургалт, тохируулга гээд нилээдгүй ажлыг баг хамт олноороо амжилттай давсанд баяр хүргэе. Төсөл амжилттай хэрэгжиж нийлүүлсэн бүтээгдэхүүн нүүр тахалж сайхан үг сонсох нь урамтай байнаа.