АМЖИЛТААР ДҮҮРЭН 2025

АМЖИЛТААР ДҮҮРЭН 2025

Уншсан既読Read 5
ТүгээхShare共有する공유하기

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ! 

Улиран одож буй 2025 онд МЗЭ ХХК борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээс гадна, олон шинэ үйлчилгээг амжилттай нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан өрнүүн амжилттай байлаа.

Хамгийн онцгой  нь Монгол улсад анх удаа Grundfos компанийн Authorized Service Partner (ASP) буюу Засвар үйлчилгээний албан ёсны түнш болж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн явдал байлаа. Мөн бид энэ жилээс  оффисын болон орон сууцны барилгуудын насосны үзлэг үйлчилгээг  тогтмол хариуцаж, хэвийн ажиллагааг нь ханган ажиллаж эхэллээ.

Нийт харилцагч хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгч нартаа ажлын өндөр амжилт хүсэж бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, ирж буй 2026 онд эх орныхоо эрчим хүчний салбарын хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг ерөөе.