Наймдугаар сарын 26-нд SpaceX компанийн хөлгөөр сансарт нисэх “Polaris Dawn” багийн дөрвөн гишүүн өчигдөр буюу Даваа гарагт Флорида дахь сансрын буудалд иржээ. Тэд хувийн зардлаар сансарт аялсан хүмүүсээс задгай сансарт ил гарсан анхны нисгэгчид болох юм. “Polaris Dawn” багийнхан дэлхийн тойрог замд байхдаа Crew Dragon хөлгөөс уян холбоосоор бэхлэгдэн задгай сансарт гарна.
Ингэхдээ тэд SpaceX компанийн хамгийн сүүлд зохион бүтээсэн сансрын нисгэгчийн өмсгөлийг турших ажээ. Багийн ахлагч, цахим төлбөр тооцооны Shift4 компанийн гүйцэтгэх захирал Жаред Айзаакмэн “Ямар ч эрсдэлээс бид буцахгүй. Хүн төрөлхтний хөгжилд бидний үйлдэл яаж нөлөөлөхийг хэлж мэдэхгүй ч энэ чиглэлд эхний алхам болно гэж найдаж байна” гэж ярьсан юм. Тэрбээр энэ аяллын бүх зардлыг бусад гишүүдийнхээ төлбөрийн хамт дааж байгаа ажээ. Айзаакмэн аялалдаа хэр их мөнгө зарцуулсныг хэлээгүй ч хэдэн зуун саяар хэмжигдэх нь тодорхой.
Эх сурвалж: ikon
Нийт харилцан яриа