ЗӨВЛӨГӨӨ: Насос сонголт

ЗӨВЛӨГӨӨ: Насос сонголт

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Насос шинэчлэх эсвэл эвдэрсэн хуучин насос солих болоход яг ижил үзүүлэлттэй, эсвэл илүү сайн тохирох загварыг олох нь нэн чухал. Харин Grundfos Product Center систем нь хуучин насос тань ямар ч брэнд болон үйлдвэрийнх байсан хамаагүй оронд нь яг таарах шинэ насосыг олоход тусална. 

1-р алхам: Системд хуучин насосны мэдээллээ оруулах 

Grundfos Product Center сайтад нэвтэрч, "Products & Services" цэснээс "Product Replacement" (Бүтээгдэхүүн орлуулах) хэсгийг сонгоно. 

  • Системийн хайлтын хэсэгт хуучин насосныхоо загвар (model), үйлдвэрлэгч брэнд (manufacturer) болон цахилгааны давтамж (frequency) зэрэг мэдээллийг сонгож оруулна. 
  • Энэхүү ухаалаг систем нь өөр брэндийн насосны мэдээллийг ч таньж, орлуулах боломжтой загваруудыг дор нь санал болгодог. 

2-р алхам: Санал болгож буй насосуудыг хооронд нь харьцуулах 

Систем дээр гарч ирсэн насосуудыг хуучин насостойгоо харьцуулж үзнэ. 

  • Ажлын муруй (Pump curves): Хуучин болон шинэ насосны ажлын муруй график, чадал болон зарцуулалтыг зэрэгцүүлэн харна. 
  • Шаардлагаа тохируулах: Системийн даралт, зарцуулалт (duty point) зэрэг өгөгдлийг өөрчилж, шинэ насос таны системд хэр үр ашигтай ажиллахыг шалгах боломжтой. 

3-р алхам: Шаардлагад нийцсэн шинэ насосоо сонгох 

Үзүүлэлтээрээ хамгийн сайн тохирч байгаа насосоо сонгоод дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь танилцах. 

  • Тэндээс насосны ажиллах чадлын муруй, овор хэмжээ болон бусад техник үзүүлэлтүүдийг харах боломжтой. 
  • Мэдээллийг PDF файл болгон татаж авах, хэвлэх, эсвэл системдээ нэвтэрч "Projects" хэсэгтээ хадгалан дараа ашиглаж болно. 

Давуу тал: Орлуулах насос сонгосноор зөвхөн хуучин насосны хүчин чадлыг гаргаад зогсохгүй, цахилгаан зарцуулалт багатай, 

системийн үр ашгийг дээшлүүлэх сүүлийн үеийн ухаалаг насосоор тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжтой юм.