МЗЭ компани 2022 онд байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэшсэн баг бүрдүүлэх зорилгоор Баталгаат насос засварын төв байгуулан ажиллаж энэ онд Монголд анх удаа Grundfos компанийн албан ёсны эрхтэй насос засварын төв болгон өргөжүүллээ. Ингэснээр насос засварын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, сүүлийн үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмж, албан ёсны эрхтэй, мэргэшсэн инженерүүд бүхий мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлээд байна.
Манай хамт олон Grundfos компанийн албан ёсны эрхийг авснаар хэрэглэгчдэдээ илүү найдвартай, чанартай баталгаат засвар үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ оригинал сэлбэгийг зах зээлийн үнээс хямдаар борлуулах боломжтой боллоо.