"МЗЭ" компани Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулахын сацуу насосны баталгаат засвар үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Бид энэхүү үйлчилгээгээр оффис, үйлчилгээ, үйлдвэрийн барилгын насос, узелийн бүх системийн насосонд урьдчилсан болон яаралтай горимоор засвар үйлчилгээг үзүүлэн тоноглолын ашиглалтын хугацааг уртасгах, тухайн хэрэглэгчийн насосны байнгын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг болон хамтран ажиллах зорилготой.
Манай зарим хэрэглэгч GRUNDFOS насосоо ямарч засвар, завсаргүй 5-10 жил бүр үүнээс ч урт хугацаанд ашигласан байдаг. Энэ нь бидний бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг илэрхийлж, GRUNDFOS брэндийн албан ёсны борлуулагчийн хувьд бахархалтай. Гэхдээ насосоо илүү олон жил үр ашигтай хэвээр нь ажиллуулахын тулд урсгал засварыг тодорхой давтамжтай хийх хэрэгтэй. Тухайлбал CR зэрэг олон үет насосны урсгал засвар 3 болон 6 жил, нэг үетэй NK, TP зэрэг насосны урсгал засварын хугацаа 2 болон 5 жил байдаг.
"МЗЭ" ХХК-ийн БАТАЛГААТ НАСОС ЗАСВАРЫН ТӨВ