Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 640 хүний суудалтай Наадмын төв талбайн бүтээн байгуулалт, тохижилт хийж гүйцэтгэв.
Steppe Gold ХХК-д 90кВт 582м^3/цагын хүчин чадалтай NK эргэлтийн насос, 110кВт Grundfos давтамж хувиргагч бүтээгдэхүүний иж бүрдэл нийлүүлж, сургалт зохион байгуулав.
Хан-Уул дүүргийн 4-р хороо “ЭМ СИ ЭС ПРОПЕРТИ” ХХК-ийн “ЮНИТЕЛИЙН ТЕХНИКИЙН БАРИЛГА” –ийн Салхивчийн хөргөлтийн системийн болон Агаар халаагчийн дулааны узель угсарсан. Насос Star-RS 30/4 маркын насос 5ш, насос Star-RS 25/4 маркын насос 3ш, ялтаст дулаан солилцуур 5ш, хаалт, даралт мэдрэгч болон бусад дагалдах хэрэгсэлүүдийг нийлүүлсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
"ЭДЦС" ТӨХК Деаэратор №1 /ДСА-200, 50м3, 1,2ата/-ийг бүрэн сольж, угсарсан.
“Интермэд” эмнэлгийн ус цэвэршүүлэх төхөөрөмж болон цэвэр ус цуглуулах бак, насос болон дагалдах тоноглолын хамт суурилуулсан.
Чандмань Илч” ОНӨ ХХК төвийн 25 МВт дулааны зуухны барилгын ажил, тоноглолын шинэчлэлтийн засварын ажлын гэрээ байгуулж амжилттайгаар хүлээлгэн өгсөн.
Хуучин хэсгийн 6-8/13ата уурын шугам, турбогенератор №1,2-ын коллекторын шугам солих ажлыг хийж гүйцэтгэсэн.
“Мөнгөн Гүүр” эмнэлэгийн өргөтгөлийн MRI аппаратын хөргөлтийн системийн тоног төхөөрөмж суурилуулалт, угсралтын ажил хийж гүйцэтгэсэн.
Увс аймгийн Улаангом хотын Дулааны 2-р эх үүсвэр барих ажлын Эргэлтийн усны насос 4ш, сүлжээний усны насос 4ш, химийн усны насос 10ш, сүлжээний усны бойлер 3 ширхэгийг суурилуулж, эргэлтийн болон сүлжээний, химийн усны шугам хоолой хаалт арматурыг угсрах зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.
“ДЦС-2” ТӨХК-ийн түшиглэн 210000 тн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр барих төслийн ажлаас дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.