Ухаалаг худаг, Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн сургалт

Ухаалаг худаг, ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээгдэхүүнийг танилцуулсан сургалт амжилттай болж өндөрлөлөө. 

2017 оны 07 дугаар 19-ны өдөр Грундфос фирмийн AQTap, AQPure бүтээгдэхүүн танилцуулах Дани улсын мэргэжилтэн Josper Ravn Lorenzen-ний удирдан явуулсан сургалтанд Орон нутгийн ус сувгийн удирдах газрын инженер мэргэжилтэнүүд, Монгол дахь Грундфосын фирмийн албан ёсны борлуулагч байгуулагууд оролцлоо. 

Тус сургалт нь орон нутгийн ус суваг, нийтийн аж ахуйн мэргэжилтнүүдтэй Монгол улс хангамжийн системд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал бодол солилцсон, шинийг мэдсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Сургалтанд Дархан-Уул, Орхон, Дорноговь, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод, Улаанбаатар гэх мэт аймаг орон нутагын мэргэжилтэнгүүд ирж, өнөөгийн ашиглаж байгаа болон ашиглахаар төлөвлөж байгаа ухаалаг худагын системийг Грундфосын системтэй жишин ярилцаж байлаа.

Уг ус түгээх систем буюу ухаалаг худагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.