Биднийг хүндэтгэн манай компаний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилсон танд талархал илэрхийлэн мэндчилье. Манай компани 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Инженерчлэл, төгс шийдэл”, “Чанартай, найдвартай” уриатайгаар гадаад худалдаа, барилга, инженерийн барилга байгууламж, зөвлөх үйлчилгээ, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил шинэчлэлд гар бие оролцож шинэ техник, технологи нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.
Манай компани нь гадаад харилцаагаа өргөжүүлэн 2015 оноос эхлэн дэлхийн номер 1 насос үйлдвэрлэгч Grundfos фирмийн Монгол дахь албан ёсны дистрибютор мөн General Electric, Siemens, Schneider Electric, ABB, Hertz Armaturing, Schuko, Mitsubishi Heavy Industries, Wartsila, Accessen гэх мэт дэлхийн шилдэг компаниудтай хамтарч ажиллаж байна. Компаний түүхийг бичилцэж байгаа чадварлаг ажиллагсад, бидэнд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлэн цаашид хамтран ажиллах бизнесийн түншүүддээ ажил үйлс нь бүтэмжтэй байж, ажлын үр дүн өгөөжтэй байхын ерөөлийг дэвшүүлье.
Хүндэтгэсэн: Гүйцэтгэх захирал
Д.Ганзориг